Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Шударга сонгууль болох болтугай

Админ
2024/04/28

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нар болон намын бусад удирдлагууд УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө. 

Төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Ардчилсан нам энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг ЕНБД Э.Одбаяр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд албан ёсоор гардуулан өглөө.

Мөн тэрбээр Ардчилсан нам УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд хуулиа сахин, шударгаар өрсөлдөнө, та бүхэн сонгуулийг шударга зохион байгуулаарай гэж хүссэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв. Харин Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Энэ удаагийн сонгууль их хүнд сонгууль болох нь тодорхой болж байна.

Энэ нь та бүгдэд хэцүү байх ч туршлагатай баг хамт олон учир сайн зохион байгуулна гэж итгэж байна. Шударга сонгууль болох болтугай” хэмээн СЕХ-ны хамт олонд ажлын амжилт хүссэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Ардчилсан нам 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ сонгон шалгаруулах журам баталсан. Уг журамд инженер, багш, эмч, хуульч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэсэн залуучуудаа нэр дэвшүүлнэ хэмээн тусгасан юм.


Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Шударга сонгууль болох болтугай
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Шударга сонгууль болох болтугай
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Шударга сонгууль болох болтугай
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Шударга сонгууль болох болтугай

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 153.173.26.2
    2024/04/28

    АН, ХҮН бүхэлдээ, МАН -ын нэлээд олон нөхөд Элбэгдорж, Баярцогт нарын атганд орчихсон учир Монголоо гэх сэтгэлтэй хүн бүхэн тэднийг дэмжихгүй гэж итгэж байна. Бас эргэзээтэй нь МАН -ын толгойлогчид Хятадын коммунист намд наалдаж, хятадыг тэжээх бодлго явуулаад байгаа нь Монголын эх орончдын байгуулж байсан Ардын намын бодлрготой харшлаад байх шиг. Анхны Ардын намын бодлого, зорилт эх орны харийнхнаас чөлөөлөх, тусгаар тогтнолоо хамгаалах ариун үйлс байсансан.

    Хариулах
  • 66.181.185.175
    2024/04/28

    АН минь даанч яав даа. Хятадын монгол авилгач Баярцогтыг дэд даргаар дэвшүүлж сонгуульд орох нь АН ялагдах гол шалтгаан болно шүү. Даанч яав даа, харамсалтай бна....

    Хариулах
  • 66.181.181.31
    2024/04/28

    БОЛОВСОРОЛЫН САНГИЙН МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙСЭН ГЭЖ ШҮҮМЖЛЭГДЭЭД БАЙГАА ГАНТӨМӨР МӨНГӨНИЙХӨӨ АСУУДЛЫГ ШИЙДҮҮЛЭЭД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭЭРЭЙ,ХУДЛАА ЮМ БОЛ ХУДЛААГАА ОЛНЫ ӨМНӨ БАТЛАГААЖУ УЛ,ТЭГЭЭГҮ? ? ЦАГТ САНАЛ ӨХГҮЙ ШҮҮ?

    Хариулах
  • 202.126.89.166
    2024/04/28

    Хятад даргатай нам Монголын сонгуульд оролцож болохгүй ээ

    Хариулах