ЭЦА-ынхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын харилцан яриаг дэлгэж, Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахаа мэдэгдлээ

Админ
2024/04/25

#Шууд: ЦЕГ-аас Ачит Ихт ХХК болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун, ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч Э.Сэргэлэн нар мэдээлэл хийлээ.

Г.ПҮРЭВДЭЛГЭР: 

- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Ачит ИХТ ХХК-тай балансын бус хүдэр ашигласны төлбөрт тус компанийн 34 хувийг эзэмших гэрээг анх 2013.07.17-ны өдөр байгуулсан байдаг. Гэвч 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, 100 хувь эзэмшихээр болсон байдаг. 

- Ачит ИХТ ХХК нь П.Цагааны гэр бүлийн компани. Тус компанийн 22 хувийг Цаглавар ХХК, 78 хувийг Степпкупер  ХХК эзэмшдэг. Степпкупер  ХХК-ийг П.Цагаан эхнэр, хүү, охины хамтаар эзэмшдэг бол Цаглавар ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Өлзийжаргал нь Степпкупер  ХХК -ийн Ерөнхий нягтлангаар давхар ажилладаг. 

-  Цаглавар ХХК нь 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш Ачит ИХТ ХХК -ийн 22 хувийг ногдол ашиг авахаас өөр үйл ажиллагаа явуулаагүй хэдий ч дансанд нь 13,6 сая ам.доллар орсон болох нь тогтоогджээ. 

- Ачит ИХТ ХХК нь 2018-2023 оны хооронд Portune I trade гэх компанитай нууц гэрээ байгуулан 960 тэрбумын катодын зэс борлуулжээ. Ингэхдээ тонн тутамдаа 300-350 ам.долларын хөнгөлөлт эдлэхээр гэрээндээ тусгаж, нийт 14,5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байна. Гэвч Portune I trade гэх компанийг П.Цагааны эхнэр эзэмшдэг аж. Өөрөөр хэлбэл Ачит ИХТ ХХК нь өөрөө өөртэйгээ нууц гэрээ байгуулж, хөнгөлөлт эдэлсэн байна.

- Ерөниийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр арилжааны банкинд  долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээний гэрээ байгуулжээ. Ингэхдээ тэрбээр  Ачит ИХТ ХХК -ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. 

- ЭЦА-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах саналаа хүргүүлжээ.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.99
    2024/04/26

    Лалар цагдаа нар мөрдөн байцаадтын нууц задруулсан гээд сүржигнээд байдаг юү болов. Өөрсдөө нууцаа гаргахд тавьдаг болсон уу. Хэний захиалгаар ажиллаад байна. Саарал ордноор дүүрэн хулгайч луйварчид авилгачид урвагчдаа барьж шалшах болоогүй юү

    Хариулах
  • 66.181.161.140
    2024/04/26

    Ene tsagdaad tarhi tolgoi n ajilladag hun bn uu kk. Iim genen chat gej yu bsiin

    Хариулах
  • 66.181.181.31
    2024/04/25

    ОЛОН ЖИЛ ЯРЬСАН ҮЛГЭР ЖАРГАХ БОЛООГҮЙ ЮУ?ГАНЦ МУУТАРВАГЫГ ХАВХ УРЬХИ ТАВИАД БАРИАД ИРЭХ БОЛОМЖ АЛГА УУ?СЭТГЭЛ ДУТААД БАЙНА УУ? МӨНГӨ ДУТААД БАЙНА УУ?

    Хариулах
  • 202.126.90.141
    2024/04/25

    Irgedee tangnuuldaj chagandag yamar gej kommunist uls ve? Ardchilsan ulsad huchny baiguulga iim yum hiivel Watergate hereg tsaashaa asuudal bolno

    Хариулах
  • 66.181.185.149
    2024/04/25

    Ёстой хахаж үхдэггүй ханаж цаддаггүй шуналтай тарвага юм гээч. Монголын эдийн засгийн авч явдаг Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа авах гэж санаархсан бузар өвгөн. Яаж сэтгэлд нь тийм бодол багтаж орж ирдэг байна аа. Төрөөс Эрдэнэт үйлдвэрийг хулгайлж авах тийм том бодол их гарын элбэг хулгайчийн толгойд л багтах бхдаа

    Хариулах
  • 202.126.91.160
    2024/04/25

    Zov

    Хариулах
  • 43.228.130.188
    2024/04/25

    энэ чинь тэгэхээр АчитЭх-н 22 хувийг эзэмшдэг 13 сая долтой Цаглабар гэдэг Э-н компани гэсэн үгүү буруу ойлгов уж

    Хариулах