Ноён уулыг дархан цаазат газар болгохыг дэмжиж, УИХ-д өргөн барихаар боллоо

Админ
22 цаг 53 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар  Ноён уулыг дархан цаазат газар болгох төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар болжээ.

 

Тэрбээр “Ноён ууланд 12 лиценз олгогдсон. Хууль бусаар олгогдсон эдгээр лицензийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан. Шүүхээс дөрвөн лицензийг хүчингүй болгосон. Мөн Хөвсгөл аймгаас олдсон эзэнт гүрний олдворуудыг хамгаалахаар хөрөнгө гаргахаар боллоо.Сүүлийн жилүүдэд археологийн булш, бунханг ухах гэмт  хэрэг ихэсчээ. Жилдээ 800 орчим булш бунханг ухдаг гэсэн судалгаа байна.  Цаашид тус аймгийн Улаан-Уул сумын Хориг уулны орчмыг хамгаална” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна