Ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна

Админ
2019/10/01

Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна.  Энэ өдрийг манай улс 1992 оноос эхлэн тэмдэглэж иржээ.  Монгол Улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байдаг. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй аж. 

 

Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна