Дахин нэг иргэн угаартаж нас баржээ

Админ
2019/10/08

Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Тэгвэл өнгөрсөн шөнө дахин нэг иргэн угаартаж нас барсан байна.  Энэ талаар өнөөдөр /2019.10.08/ Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өгөхдөө “Өнгөрсөн шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшийг гурван лабораторид өгч, шинжилгээний дүн гарсан. Шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ үүнийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс гурван улсад дээжийг нь шинжилгээнд явуулсан” гэдэг мэдээллийг өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна