Караокед их хэмжээний гал гарч, нэг хүн амиа алджээ

Админ
2019/10/12

Караокед их хэмжээний гал гарч, нэг хүн амиа алдаж, 20 гаруй түлэгдсэн хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрөгч шөнө буюу аравдугаар сарын 11-ний  шөнийн 23.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг  дэвсгэрт байрлах “Эрдэнэшарга” караокед гал гарчээ.

 

Улмаар нэг хүн амиа алдаж  20 гаруй хүн их бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна.  Түлэгдсэн хүмүүсээс 7 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Тиймээс тэдгээр хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар хотруу авчирч эмчлэхээр болсон гэх мэдээлэл байна.

 

Хэргийн газар аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлыг албан хаагчид ажиллаж  байгаа бөгөөд урьдчилсан байдлаар  цахилгааны гэмтлээс гарсан байж болзошгүй гэх дүгнэлт гарсан байна.