Хил нэвтэрсэн лавлагааг амралтын өдрүүдэд олгож байна

Б.Ариунзаяа
2019/10/13

2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан  зарлан дуудах бичиг авсан  гадаад улсад сурч, амьдарч байгаа цэргийн насныхнаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа, мэдээллийг шаарддаг. Энэ дагуу Хил хамгаалах eрөнхий газар уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна.

 

Тодруулбал, энэ сарын 12, 13-ны өдрүүдэд 08.30-18.00 цагийн хооронд иргэдэд гаргаж өгч үйлчилж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ХХЕГ-ын Нууц мэдээллийн аюулгүй байдлын албаны ахлах ажилтан, хошууч Ч.Мөнхтамир "Өдөрт 400-500 орчим иргэн ХХЕГ-т хүсэлт өгч байна. Тэдгээрийн 280 орчим иргэний лавлагааг нэг өдөрт гаргаж өгдөг. Мөн хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу өдөрт 100 орчим хүний лавлагааг давхар гаргаж өгч байна.

 

Цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан лавлагаа хүссэн иргэдийн тоо эрс ихэссэн тул ХХЕГ энэ сарын 12,13-ны амралтын өдөр 08:30-18:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж лавлагааг гаргаж өгч үйлчилж байна" гэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна