УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин нэг өмгөөлөгч авчээ

Админ
2019/10/17

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин нэг өмгөөлөгч авчээ. Улмаар шинэ өмгөөлөгч нь хэргийн материалтай шинээр танилцах тул шүүх хурал дахин хойшиллоо. 

 

Энэ сарын гурванд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлосон.

 

Гэвч Шүүгдэгч Д.Гантулга нь өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргаснаар шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшилсон. 

 

Шүүгдэгч Д.Гантулга энэ удаа мөн л өмгөөлөгчөө дахин сольсоноор өмгөөлөгч нь хэргийн материалтай шинээр ийн дахин хойшиллоо.  Хэргийн шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09.30 цагт товлогдсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна