Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг цагдан хорих шийдвэр гарлаа

Б.Ариунзаяа
2019/10/21

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн талаар бид мэдээлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр болох байсан ч аравдугаар сарын 28-ныг хүртэл хойшлуулсон. Гэвч шүүх хурал хэдийгээр хойшилсон ч   Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг цагдан хорих шийдвэр гаргасан байна. 

 

Энэ талаар МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан жиргэлээ. 

 

 

 

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг   2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж буй юм.

 

Хэргийг сануулбал, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм. Шүүх түүнийг дараагийн шүүх хурал хүртэл тодорхой шалтгааны улмаас цагдан хорих шийдвэр гаргажээ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна