З.Баянсэлэнгийг сар хорино

Админ
2019/10/22

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч ирэх сарын 28-ныг хүртэл хойшлуулсан. Хойшлуулах болсон шалтгаан нь З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм.

 

  Тэгвэл З.Баянсэлэнгийг шүүх хуралдаанд саад учруулсан үндэслэлээр цагдан хорих 461 дүгээр анги руу аваад явсан талаар бид өчигдөр орой мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг дараагийн шүүх хурал хүртэл буюу нэг сарын гаруйн хугацаанд таслан сэргийлэхээр болжээ.

 

Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна