Хуульзүйн яамныхан Шангри-Ла-д 7 сая төгрөгөөр оройн зоог барьжээ

Админ
2019/10/23

Төрийн мөнгө, төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө...

 

Төрийн байгууллагынхан, төрийн албан хаагчид төсвийн мөнгийг хэрхэн үргүй зарцуулдаг талаар хэвлэлийнхэн өдөр бүр шахуу мэдээлдэг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр байгууллага, албан тушаалтнууд тансагласан хэвээр...

 

Хуульзүйн яамыг “мэргэшсэн” сайд болох Ц.Нямдорж толгойлдог. УИХ-д долоон удаа тасралтгүй сонгогдож, УИХ-ын дарга хүртэл хийж явсан Ц.Нямдорж Хуульзүйн сайдаар өдгөө дөрөвдэх удаагаа сонгогдон ажиллаж буй.

 

Тэгвэл Хуульзүйн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долдугаар сард нэг орой 7 сая төгрөгөөр тансаг зоог барьжээ. Тодруулбал тансаг зэрэглэлийн гэх  Шангри-Ла зочид буудалд Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу 7 дугаар сарын 10-нд гуч гаруйн хүний хамт оройн зоог барьжээ. Ингэхдээ төсвөөс 7 сая төгрөг гаргуулсан байна.

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна