Г.Занданшатар: Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ

Б.Ариунзаяа
2019/10/23


УИХ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцрохыг шаардлаа. Тэрбээр энэ талаар “Сая Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Монгол улс бол жагсаалтад орсон бусад 12 улстай харьцуулбал терроризмыг дэмждэг,  зэвсэг дэлгэрүүлдэг улс биш. Гэтэл саарал жагсаалтад орсон нь албан тушаалтнуудтай шууд холбоотой.

 

Хэдийгээр энэ чиглэлээр хийсэн ажил, ололт, амжилт байгаа хэдий ч өнөөдрийн нийгэм, улстөр, банк санхүүгийн орчинд итгэл хүлээлгэхгүйц орчин нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байна. Тиймээс төрд, банкинд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд хариуцлага тооцно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Саарал жагсаалтад орсон асуудал нь зөвхөн Монголбанк болоод Санхүүгийн зохицуулах хорооноос шалтгаалах зүйл биш, энэ бол системээрээ анхаарах зүйл. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд хариуцлагын асуудал зайлшгүй шаардлагатай байна. Валютын ханш, Капитал банк болоод бусад банкны асуудал, мөнгөн гүйлгээний ил тод байдал гээд олон асуудал яригдаж байна.

 

Гурван долоо хоногийн өмнө саарал жагсаалтын талаар хуралдахдаа хэрэв уг жагсаалтал орвол хариуцлага тооцох талаар мэдэгдэж байсан. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцохоо үүгээр мэдэгдэж байна” гэлээ. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна