Мянга орчим Хятад иргэдийн "толгойлогчдыг" нь Шангри-Ла-гаас баривчилжээ

Админ
2019/10/30

Сүхбаатар дүүрэгт байрлах “UNION building”, Баянзүрх дүүрэгт байрлах "Амар", "Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зэрэг зочид буудлуудад байрлах 500 гаруй хятад иргэдийг шалгах, үзлэг хийх үйл явц өрнөсөөр байна. Сүүлийн мэдээллээр 500 гаруй гэгдэж байсан Хятад иргэдийн тоо даруй 1000-д хүрсэн гэх мэдээлэл байна.

 

Энэ талаар ЗГХМА-ны дарга Ц.Ганзориг “Одоогийн байдлаар 740 гадны иргэдийг саатуулаад байна” гэх мэдээллийг өгөөд байна. 


 Тэднийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.  

 

Мөн дээрх иргэдийг удирдан зохион байгуулж байсан гэх дөрвөн иргэнийг саатуулж, их хэмжээний мөнгөний эх үүсвэр, гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл эдгээр иргэдийн “толгойлогчид” Шангри-Ла зочид буудалд байрлаж байжээ. 

 


Тухайн иргэдээс 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер хураан аваад байгаа юм.
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна