Д.Одбаярыг чөлөөлөх эсэхийг шийдэх хуралдааныг Н.Чинбат удирдаж байна

Админ
2019/11/22

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцэж байна.

 

Энэ асуудлыг Цэцийн гишүүд тайван байдалд нухацтай хэлэлцэх шаардлага байгааг харгалзан, хуралдааны хэвийн ажиллагааг хангах үүднээс хаалттай горимоор хийхээр болжээ.

 

Хуралдаанаас гарах шийдвэрийг нийтэд мэдээлэх юм байна.   Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна