Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн юу ярив

Админ
2019/11/22

УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ.


УИХ-ын гишүүд шинээр томилогдож буй Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн хүүг бууруулж, банкны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Саарал жагсаалтаас гарахад идэвхтэй ажиллах шаардлагатайг сануулж байлаа.

 

Тэрбээр Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсныхоо дараа “Монгол улсад тулгараад байгаа асуудал нэлээд байна. Нэгдүгээрт саарал жагсаал, хоёрдугаарт, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр байна. Сүүлийн үед эдийн засаг сэргэж байна.

 

Цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад мөнгөний бодлого маш чухал. Дараагийн долоо хоногт Мөнгөний бодлогоо батлуулах гэж байна. Энэ бодлогодоо аль болохоор хурдан хугацаанд саарал жагсаалтаас гарахаар тусгасан.  


Мөнгө угаахтай тэмцэх Олон улсын байгууллагаас хугацаатай үүрэг өгсөн. Дөрвөн чиглэлээр зургаан ажил хийгдэнэ. Ажлын хэсэг байгуулагдаад үйл ажиллагаанаа хэрэгжүүлээд эхэлчихсэн гэж хэлж болно.


Түүнчлэн цаашдаа зээлийн хүүн дээр анхаарлаа хандуулна. Одоогоор 16,9 хувь буюу сүүлийн 20 жилийнхээ хамгийн доод түвшинд байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд 4 нэгж хувиар буурсан. Зээлийн хүүг шууд буулгана гээд хязгаар тогтоох нь учир дутагдалтай.

 

Тиймээс бодлого болоод удирдлага дээр Монголбанкны зүгээс стратеги боловсруулан ажиллаж байна” гэлээ.
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна