Ө.Энхтүвшин: Энэ бол ноцтой хэрэг, улстөрчид бие биенээ чадахын тулд ийм зүйл ярьж болохгүй

Админ
Өчигдөр 16 цаг 04 минут

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, 10 дугаар сард Монгол улсаас албадан гаргасан 800 орчим иргэнийг хэн оруулж ирснийг мэдэгдсэн. Ингэхдээ тэрбээр “УИХ-ын АББХ нууц хуралдаан хийсэн. Ерөнхийлөгчтэй уулзсан. Хууль хяналтын байгууллагаас яг юу болсон талаар мэдээлэл авсан. 10 дугаар сарын 12-15 хооронд Хуан гэдэг Хятад иргэн Засгийн газрын хоёр сайдтай уулзалт хийсэн байна.

 

Тодруулбал Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийсэн. Тэд Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нартай хамт цахим казино ажиллуулах зорилгоор  уулзсан.  Туршилт хий гэсэн хүсэлт тавьсан байна” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшинээс тодруулахад  “Та нар энэ мэдээлэлд итгэж байна уу. Би цэцэрлэгийн хүүхдүүд ч ойлгочих юмны араас гүйлэг хүн биш. Тэдгээр 800 Хятад иргэн визтэй байсан. Хэрвээ би тэдгээр иргэдийг оруулж ирсэн бол зөвшөөрөл өгнө. Эсвэл захиалга өгнө. Тэгэхээр намайг үнэхээр энэ хүн оруулж ирсэн үү гээд шалгачих хэрэгтэй.

 

Энэ хэргийн хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Удахгүй мэдээлэл өгөх байх. Түүнээс өмнө улстөрчид хамаагүй ярьж болохгүй. Энэ бол улстөрчид бие биенээ давахын тулд, чадахын тулд  ярьдаг асуудал биш. Их ноцтой хэрэг. Нийтдээ 51 ААН байгууллага эдгээр 800 иргэнийг урьсан тухай мэдээлэл байдаг” гэсэн байна.      
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна