Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарыг хаалттай шүүж байна

Админ
2019/11/28

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарын шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлжээ. Шүүх хурал хаалттай явагдаж байна. 

 

Түүнийг өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Улмаар З.Баянсэлэнгийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

 

Энэ хугацаанд тэрбээр дүүгийнхээ ажил явдалд оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.

 

Уг хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцож байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна