Б.Махбалын шүүх хуралд хохирогч Т.Гомбосүрэн агсны эхнэр оролцохоор болжээ

Админ
2019/12/06

Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх өнөөдөр 11:00 цагт болох байсан ч дахин хойшиллоо. Ингэснээр түүнд холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь найм дахь удаагаа хойшилж буй энэ юм. 

 

Энэ удаагийн шүүх хурал хохирогч талаас талийгаачийн гэр бүлийн хүн болох Н.Өнөрцэцэг өөрийн биеэр оролцох хүсэлт гаргажээ. Улмаар шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 13-ны 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.  Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж. 

 

Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайн үед бид мэдээлж байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна