Өргөө амаржих газарт төрсөн эх, хүүхэд бүр бэлэгтэй

Админ
2019/12/13

Монгол улсын хамгийн анхны төрөх эмнэлэг болох 90 жилийн түүхт #Өргөө_амаржих газарт жилд дунджаар 12 мянга гаруй эх амарждаг. Тэгвэл эх орны минь ирээдүй хойч үе болсон тэдгээр бяцхан иргэдэд хамгийн анхны бэлгийг нь өгөхөөр Грийн Гэйт Интернэйшнл ХХК Өргөө амаржих газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

 

      

 

Грийн Гэйт Интернэйшнл ХХК 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Өргөө амаржих газарт мэндэлсэн бяцхан “хайруудад” #NUBY брэндийнхээ логотой даавуун малгай, ээжүүдэд нь #NUBY брэндийнхээ хөхний сүү шингээгч, 100 хувийн органик хөвөн даавуун #ORGANYC брэндийн ариун цэврийн хэрэглэл зэргийг бэлэглэхээр болжээ.

 

 

Тус компани 20 сая төгрөгийн үнэ бүхий 14 мянган малгайг өчигдөр Өргөө амаржих газарт албан ёсоор гардуулан өгсөн байна.

 

 

Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ний бэлэг үүгээр дууссангүй, нярайн угаах өрөөг францын эмчилгээний гоо сайхны #Topicrem брэндийнхээ нярайн шингэн савангийн жилийн хэрэгцээгээр хангаж, нярайн тарилгын памп бэлэглэжээ. 

 

 

Түүнчлэн Өргөө амаржих газрын хамгийн чухал тасаг болох нярайн яаралтай тусламжийн хүлээн авах өрөөг “Грийн Гэйт Интернэйшнл ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулахаа мэдэгдсэн байна.

 

 

#Өхөөрдөм үрс минь эрүүл өсч бойжоорой