ЗАСГИЙН ГАЗАР: Тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр НЭМЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Админ
2020/01/22

Засгийн газрын өнөөдрийн /2020.01.22/ хуралдаанаар 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга, түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ.

 

Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байгаа аж. Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга 100 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

 

Харин бусад асаргааны тэтгэмжийг сард 84 мянга 500 төгрөг болгон шинэчлэн тогтоосон байна. Тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна