МАН БҮЛЭГ: Элчин сайдад Ц.Цэнгэлийг дэмжинэ, Ч.Бүрэнбаяр, Ц.Өнөрзаяаг нарыг дэмжихгүй

Админ
2020/01/27


Засгийн газрын хуралдаанаар 11 улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн.  Тус асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцжээ. Улмаар есөн хүнийг дэмжихээр болсон байна. Харин хоёр хүнийг дэмжихгүй гэх байр сууринд хүрчээ. Тодруулбал БНЭУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр гэж хүн байгаа. Энэ хүн 66 настай учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу дэмжих боломжгүй. Мөн БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа гэдэг хүнийг мэргэжлийн биш учраас дэмжихгүй гэлээ. Өнгөрсөн долоо хоногт Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшээд буй Ц.Цэнгэлийн хэлний мэдлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг түүнийг дэмжихээр болжээ. Ц.Цэнгэлийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ц.Цэнгэл бол төрийн албанд олон жил ажилласан болохоор дэмжихээр болсон” гэв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна