Коронавирус туссан Монгол иргэний биеийн байдал тогтвортой байна

Админ
2020/01/28

Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн.

 

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны 1 сарын 19-нд очсон. Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мелбурнд ирсэний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан 1 сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ Коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ.

 

Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна" хэмээн мэдээллээ. 

 

Дэлхийн 13 оронд тархаад буй коронавирусаар нас барагсдын тоо 23 хувиар нэмэгдэж, 106 хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо 31 хувиар өсч 4515 болсон. Австрали улсад таван тохиолдол илрээд байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна