ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийлээ. Түүнийг энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газар ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын хамт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутган баривчилж, 461 дүгээр ангид нэг хоног хорьсон юм. Түүний мэдээллийг товчлон хүргэе.
- - Өнгөрсөн өдрүүдэд сэтгэлд сэрд хийлгэм аймшигтай үйл явдал боллоо
- - Улс төрийн зорилготой, эрх мэдэл албан тушаалын дахин хуваарилалттай холбоотой зохион байгуулалттай үйл ажиллагаа боллоо
- - Ажил руугаа явж байх үед гэнэтийн баривчилгаа явуулсан. Надад энэ талаар мэдүүлэг өг гэж зарлан дуудах хуудас илгээж болох байсан. Гэвч надад энэ талаар огт мэдэгдээгүй.
- - Намайг цагдаагийн байгууллага, тусгай хүчнийхэн онц ноцтой гэмт хэрэгтэн шиг, террорист шиг баривчилсан
- - Хаанаас ямар шалтгаанаар баривчилж байгаа талаарх асуултанд ганц ч хариулт өгөөгүй. Энэ баривчилгааг эртнээс төлөвлөсөн байсан. Хувь хүний эрхийг ноцтой зөрчлөө.
- - Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудлаар өнгөрсөн оны дундуур надаас нэг л удаа тайлбар авсан.
- - Би сая цагдаагийн байгууллага зөвхөн гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг авахын тулд хууль хүчнийнхэн тусгай ажиллагаа явуулах шаардлагагүй.
- - Энэ хугацаанд цагдаа шүүхийн байгууллагын ард нэг хүн байгаа мэтээр сүүлийн үед мэдээдэд цацаж байна.
- - Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг авсан гэх санхүүгийн схем саяхан илж болж байгаа зүйл биш. Хууль шүүхийн байгууллагаар нотлогдчихсон баримт биш.
- - Монголын улс төрд байсан, одоо ч байгаа, цагдаа шүүхийн байгууллагад ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүсийн ард нэг компани, нэг бүх байгаа мэтээр зохион байгуулалтаар мэдээлэл цацаж байгаад харамсаж байна.
- - Ил болсон гээд байгаа санхүүгийн схем маш их алдаатай, зөрүү мэдээллүүдтэй.
- - Манай банкыг их хэмжээний санхүүжилт олгосон гэж буруутгаж байна. Манайх 29 жилийн хугацаанд хэдэн зуун мянган ААН-д санхүүлжилт олгож ирсэн. Энэ бол манай үндсэн бизнес. Ямар ч хууль зөрчөөгүй.
- - Мөн манай банкыг давуу байдлыг олгосон гэж буруутгаж байна. Манайх хууль журмын дагуу зээл олгосон.
- - Одоогоор ХХБ -ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
- - Мэдээлэл өгч байгаа нь хэргийн мөрдөн байцаалтад нөлөөлөх гэж хийж байгаа хэрэг биш. Банкны нэр хүндэд ноцтой халдаж, том цохилтонд орууллаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна