Ц.Пүрэвтүвшин: Ээж маань асуудлыг буруу талаас нь харж, шүүмжилж буй хүнээс тусламж гуйхгүй

Админ
2019/03/11

“Монголын зэс” корпораци ХХК-иас Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд хүсэлт гаргасан. Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл хийх үеэр “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажил нэг жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт өгсөн байцаалт бол эдгээрийн нэг байсан. Би Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-т 10 удаа байцаалт өгсөн.  Монголын иргэн бүр хууль, шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй. Тэр утгаараа бид хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, дуудсан цагт нь очиж, хүссэн бичиг баримтыг нь гаргаж өгч, хамтарч ажиллаж байгаа.  Өнгөрсөн 7 хоногоос нөхцөл байдал нэлээд хурцадмал болсон. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож байна. Нийгмийн шаардлага гэж ойлгож байгаа. Засгийн газар хуулийн дагуу тодорхой шийдвэрүүдээ гаргаад, арга хэмжээ авлаа.  Бид өнгөрсөн хугацаанд төрөө хүндэтгэж, хувийн хэвшил гэдэг үүднээс энэ асуудлыг эв зүйгээр шийдэх хүсэл эрмэлзэлтэй байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Үүнийгээ баталгаажуулж өнөөдөр Ерөнхий сайдад хүсэлт өгч байна.  Энэ хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын тогтоол болон Монгол Улсын бусад хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх хүсэлт өгч байна.  Энэ ташрамд хэлэхэд манай ээж насаараа төрийн албанд ажилласан хүн. Орон нутагт ажиллаж, амьдардаг. УИХ-ын гишүүн Ж.Батзандан руу яриагүй, угаасаа ярихгүй. Өнгөрсөн хугацаанд манай асуудлыг буруу талаас нь харж, шүүмжилж буй хүнээс тусламж гуйна гэсэн асуудал байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл" гэв.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна