Ц.Элбэгдорж: Би зураг хулгайлдаггүй, харин цуглуулдаг

Админ
2019/03/20


ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, уран зургуудыг нь хураан авсан гэх мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүүгийн компанид нэгжлэг хийжээ. Өчигдөр болсон нэгжлэгийг тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн компанид хийсэн байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж одоогоор албан ёсны ажлын байргүй бөгөөд мэдээллийн дагуу өөрийн цахим хуудсаараа залруулга хийжээ. Ингэхдээ “Женко технолог.Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу!Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280сая $ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу.ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу.Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг,зураг хулгайлдаггүй” гэсэн байна.  


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна