Цагдаагийн баривчилгаа буюу “сахал” Д.Эрдэнэбилэгийг ил гаргах өгөөш

Админ
2019/03/20

Хэний ч мэдэхгүй “эзэн”-ийн талаар бид олон жил ярьсан. Монголын түүхийг хамт өгүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээс эхлээд орд газар, олигтой гэх аж ахуй нэгжүүдийг бүгдийн гартаа барьсан түүний тухай ярианууд үлгэр домог мэт хөвөрч байсан цаг саяхан.  Гэвч тэр нэг "түүхэн" өдөр "эзэн" монголчуудынхаа өмнө гарч ирэв.Гэхдээ хуулийн байгууллагад байцаагдаад гарч буй гэгээн дүрээр бидэндээ харагдах нь тэр.

 

Уг нь түүнийг “буруу” бизнеснийхний бурхан тэнгэр гэдэг юм билээ. Хэнд ч харагдахгүй, хэнд ч мэдэхгүйгээр улс төр, хууль, шүүхийнхнийг өөртөө урвуулж, хамаг л өнгөтэй өөдтэй болгоны сорчилсон болохоор тахин шүтэхээс ч яалтай. 8 их наядыг давсан активтай Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк түүний бизнес. Бас халуун сэдэв болсон “Эрдэнэтүйлдвэр”-ийн 49 хувь, “Монголросцветмет”-тэй холбогдох орд газар, төслүүдийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн орд,  “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэр, Багануурын цахилгаан станц, “Саус гоби сэндс” гэхчлэн бүгд л түүний гарт багтдаг. Тиймээс болдог бол зургийг нь тавьж байгаад мөргөх хүмүүс ч цөөнгүй байсан биз.

 

Гэвч тэрбээр нэг л өглөө ямар ч максгүй ил гарсан. Түүнийг хэн гаргав. Ямар сонирхол байв. Эрдэнэтийн 49 хувийн хувьцааны асуудал сөхөгдөж, хүчээ авахад МАНАН-гийнхан “буцалж” эхэлсэн. Ард түмнийг хувийн өмч рүү дайрлаа гэж турхирч, хууль бус ажиллагаагаа далдлахаар чичирч эхэлсэн билээ. Түүгээр ч барахгүй шүүх цагдаад шургуулсан гар хөлөө удирдаж, цагдаагийнхны баривчилгаанд төгсгөл хийсэн билээ. Энэ юуг харуулав.

 

Ер нь цагаан захтнуудын хэрэг прокурор, шүүх дээр очингуутаа л “унтдаг” болсоныг уншигч та анзаарсан л байлгүй. ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, хуульч Ц.Пүрэвтүвшин нарын хэрэг ч энэ жамаар яваа. ЦЕГ-ын ЭЦА-наас дээрх хүмүүсийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн хавтаст хэрэг нээхээр прокурорт хандсан ч тэд одоо болтол дугаар олгоогүй байгаа нь үүний тод жишээ.

 

Жирийн иргэдэд харагдаж буй мафийн сүлжээг цагдаагийн байгууллагад харахгүй байна гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй. Тэгэхээр Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын дуулиант баривчилгааны цаад зорилго юу байв. Энэ “өндөрлөгөөс” харжээ суухад ямар ч хүнийг баривчлахдаа шүүхээс зөвшөөрөл авдаг. ЭЦА-ны ажилтнууд үүнийг мэдсээр байж, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан нь “эзэн”-ийг зөвхөн нийгэмд ил гаргах л байж. Түүний тэжээсэн албатууд “эзэн”-дээ хэрхэн зүтгэдэгийг, үйлчилдэгийг харуулах зорилготой байж.

 

Цагдаагийн байгууллагыг өнөөг хүртэл ажлаа дутуу хийсэн хэмээн зэм өгч буй Гэвч үлгэр домгийн эзэн “Сахал”-ыг ил гаргасан нь цагдаагийнхны гавьяа мөнөөсөө мөн. Харин Эрдэнэбилэг нарын хэргийг хэрхэн шалгаж, хууль журмынх нь дагуу шийтгэх эсэхийг Прокурор, шүүхийнхний ажлаас хүлээе. Ард түмний хүсэл, нийгмийн шаардлагаар цаг хугацаа хулгай байсан уу, хувьчлал байсан уу гэдгийг шийдээд өгнө. Учир нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг билээ.

 

Д.Өрнөх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна