Засгийн газрын ээлжит цэвэрлэгээ ба казиночин төрийн албан хаагчид 

Админ
2019/04/03

Засгийн газрын ээлжит цэвэрлэгээ төрийн албан хаагчид руу чиглэлээ. Төсвийн цалингаа ямагт чамлаж, жагсаал цуглаан зохион байгуулдаг, тэмцэлд уриалдаг, ажил хаядаг, авлига авдаг улс бол төрийн албан хаагчид. Тэгсэн хэрнээ Солонгосын казиногийн байнгын үйлчлүүлэгчид нь төрийн албаны бүдүүн дарга нар. Бас хамгийн их мөнгөөр мөрийцдөг тоглогчид нь тэд. 


Эх орондоо ажил хайгаад олоогүй, авсан цалин нь хүрэлцээгүй хүмүүс хамаг байдгаа барьцаалаад, зээл аваад Солонгост очиж, хар ажил хийж байна. Одоо ч солонгос хэлний шалгалтанд бүртгүүлэхээр уртаас урт дараалал үүсгэн зогсож байна. Мөрөөдөж, зорьж очсон Солонгостоо хар ажил хийж байгаа монголчууд ч түнтийтлээ баяжаад, казиногоор нь эргэлдээд байдаггүй. Гэтэл цалин багатайгаа гайхдаг төрийн албан хаагчид казино тоглох, дэлгүүр хэсэх, хоорондын тохиролцоогоо хийхийн тулд Солонгос руу цувж байна. 


"Солонгосын казинод манай улсаас хамгийн олон төрийн албан хаагчид тоглодог гэсэн статистик бий.  Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байгаа ч Солонгост хар ажил хийгээд авч байгаа түвшинд аваачиж чадахгүй байна гэсэн үг шүүдээ. Тэрньсард 4.5-5 саятөгрөг. Гэтэлказинод тоглодог төрийналбанхаагчидбуюутөрийнөмчитүйлдвэрийнгазрынзахирлуудынтоогоорманайулсдээгүүрторжбайнагэсэнсудалгааөгчбайна. Эндямар логик харагдаадбайнавэгэхээравлигалгэжхарагдаадбайгааюм. Дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улсын албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийнзасаг авлигад живэх дөхсөн байна” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв. 


Төрийн албаны том дарга нар бизнес хийж олсон мөнгөөрөө казинодоогүй нь хэнд ч ойлгомжтой. Тэгсэн ч байлаа гэсэн төрд ажиллаж байгаа л бол тэр хүн мөрийтэй тоглох нь байтугай казиногоор шагайж ч болохгүй. Мөрийтэй тоглох угаасаа хуулиар хориотой. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, төрд ажиллаж байгаа хүн хууль бус зүйл хийнэ гэдэг бол шударга бусын хонгилоор явж байна аа гэсэн үг. Тэр хонгилыг нураахаар У.Хүрэлсүх өнөөдөр ханцуй шавлав. Мөрийтэйтоглосон, казинод тоглосон төрийн албан хаагчдыг үг өчиггүйгээр ажлаас нь халахаар Засгийнгазрын өнөө өглөөний ээлжитхуралдаанаас шийдвэрлэв. Браво. 


Одоо харин иргэд та бид хянах хэрэгтэй. “Иргэд, олоннийтийнхяналтүүндчухал”гэж Ерөнхийсайдч чухалчилжээ. Солонгост байгаа ах дүү, найз нөхдөдөө сануулаарай, “Наана чинь Монголын хэн нэгэн төрийн албан хаагч казинод тоглож байвал, мөрийтэй тоглож байвал зургийг нь аваад, баримтжуулаад наашаа мэдэгдээрэй” гэж. Таныг ч гэсэн ямар нэг ажлаар Солонгост явж байтал тийм шударга бус зүйл харагдвал хурдхан баримтжуулахаа мартав. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна