Хаврын ээлжит чуулганы эхэнд УЕП-ыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Админ
2019/04/04

УИХ-ын 2019 оны Хаврын ээлжит чуулган маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-ны Баасан гарагт нээлтээ хийх гэж байна.  Ээлжит чуулган нээлтээ хиймэгц хамгийн эхэнд Монгол Улсын Ерөнхий Прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлээд байгаа билээ. 

 


Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг танилцуулж байна   

 

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжил чуулганы нээлт.

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 11.00 цагаас:                                                                                                                                                                                               
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 15.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна