“Об капитал” компанийн захирал Отгонбаярын хүүг найз охиных нь үхэлд холбогдуулан шалгаж байна

Админ
2019/04/15

Өнгөрөгч баасан гаригт олон нийтийн сүлжээнд 22 настай эмэгтэй орон сууцны 13 давхраас унаж амиа алдсан талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад“2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнийн 01.25 цагт цагдаагийн байгууллагад дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийн газарт харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид прокурорын хяналт дор хэргийн газарт үзлэг, шалгалт хийсэн. Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэй 22 настай Ц гэгч байсан. Энэ хэрэгт талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор түүний найз залуу Б гэгчийг холбогдуулан шалгаж байна” гэлээ. Тэгвэл талийгаач эмэгтэйн хамтран амьдрагч нь 25 настай Б гэгч нь "ОБ капитал" ХХК-ийн захирал Отгонбаярын хүү гэх мэдээлэл байна.

Тэрбээр талийгаачийг хардаж, ширүүн авирласан талаар хөршүүд нь мэдээлсэн байдаг. Мөн энэ хэргийн талаар талийгаачийн найз өөрийн цахим хуудаснаа "Цагдаагийн байгууллагаас постоо устга. Хэрэг илрүүлэлтэд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хорлосон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" хэмээн нийтэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна