Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөө өгөх хугацаа маргааш дуусна

Админ
2024/04/23

УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 126 гишүүн сонгогдоно. Төлөөллийн ардчиллыг бий болгож, нийгмийн бүлэг бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд оруулахын тулд уг өөрчлөлтийг хийсэн.

Үүний хүрээнд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй нам, эвсэл, бие даагчид сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байна.

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтэй иргэд мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т өгөх сүүлийн хугацаа маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр юм.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцохоор 27 нам, 2 эвсэл ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө өгсөн. Тус газраас намын мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 28 гэхэд хүргүүлж дуусах хугацаатай аж. Мөн сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу энэ сарын 26-28-нд нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна