Шүүгчийн үхэлд таван хүнийг холбогдуулан шалгаж байна

Админ
2019/04/18

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2 дугаар сард гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан таван хүнийг сэжигтэн, яллагдагчаар татжээ. Тодруулбал, 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Мөн эдгээр хүмүүсийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.5.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  эхэлсэн байна. Хэргийг сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн гавьяат хуульч Л.Бямбаа нь суллагдахаасаа хоёр цагийн өмнө амиа егүүтгэсэн билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна