ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙГ ТҮЙМЭРТЭЙ ХАМТ ДҮРЭЛЗҮҮЛСЭН ОРЛОГЧ

Админ
2019/04/18


Төрийн алба хашиж буй албан хаагч ёс зүйтэй байж гэмээнэ төрийн ажил иргэдэд тэгш, хүртээмжтэй хүрэх учиртай. Ялангуяа төрийн албаны хүнд суртал дээд цэгтээ хүрсэн манайх шиг улсад ёс зүй ус агаар мэт хэрэгтэй. Харамсалтай нь төрийн албан хаагчид үүнийг төдийлөн хайхардаггүй. 


Жилээс жилд дамнан яригддаг төрийн албаны ёсзүйн өнөөдөр түймэртэй хамт дүрэлзэв. Дүрэлзүүлсэн этгээд нь хотын шинэ орлогч Д.Мөнхжаргал. С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсоныхоо дараа зургаан орлогчоор өөрийн багаа бүрдүүлсэний нэг нь Д.Мөнхжаргал. Харамсалтай нь тэрбээр түймэртэй сэльфи хийж, түмний дургүйцлийг хүргэж орхив. 


Хуурайшилт өндөр байгаа энэ үед нийслэлийн ногоон бүсэд хэд хэдэн удаа томоохон гал гарсан нь ихээхэн хэмжээний хохирол учруулаад буй. Мань хүн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон тул түймрийн голомтод ажиллажээ. Гэвч  энэ тухайгаа цахим хуудаснаа мэдээлэхдээ албан тушаалаа гайхуулаад авчээ. Зүгээр ч үгүй дүрэлзэж буй байшингийн өмнө жишэм ч үгүй зураг татуулж. 

 

Хэдийгээр албан тушаалын хэллэг нь “төслүүдийн удирдагч” хэдий ч эрх мэдэл нь нийслэлийн орлогч дайтай. Нийслэлчүүд С.Амарсайханаас их зүйл хардаг шиг Д.Мөнхжаргалаас өвөл агаарын бохирдол, хавар зун намартаа хөрсний бохирдол, өмхий үнэр гээд экологийн асуудлыг шийдвэрлэлтүүдийг хүсч байгаа. Гэвч түүний нэгхэн үйлдэл нийслэлчүүдийн итгэлийг алдав. 

 


Үүнтэй зэрэгцээд төрийн албаны ёс зүйн асуудал ч сөхөгдөж эхлэх нь тэр. Төрийн албан хаагч дүрэлзэж байгаа галын өмнө зураг татуулах биш, хамт унтраалцах, иргэдийн эд хөрөнгө хайлж байхад элдэвлэж суухын оронд туслах, цахимаар өөрийн албан тушаалаа өрөөлд бахархалтайгаар зарлах биш хийсэн ажлаа тайлагнах наад захын ёс суртахуунтай байхыг сануулж байна.  


БНСУ-д олон хүн амь авч одсон Севол усан онгоц дээр олон зураг татуулсаныхаа төлөө нэгэн төрийн албан хаагч насаараа төрд ажиллах эрхээ хасуулж байсан түүхтэй. Харин С.Амарсайхан иргэдийнхээ талын нэг тарж хөрөнгийг тавлаж байгаа мэт зурагт буулгасан орлогчидоо ямар шийтгэл хүлээлгэх бол...  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна