Орхон: Соёлын хэлтсийн даргаар А.Уранчимэг томилогдлоо

Админ
2021/12/20

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдааны эхэнд шинэ томилогоог танилцууллаа. Орхон аймгийн Соёлын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Уранчимэгийг томилжээ.  

  "ЭУДТС" ОНӨХК-иас Говил, Их залуу, Булаг, Уртын гол, Шанд, Рашаант, Яргуйт багт нийт 15 гэрэлтүүлгийн толгойг солих, 5 байршилд кабелийн гэмтэлтэй байсныг засварлаж 26 ширхэг гэрэлтүүлгийг асааж ажилласан байна. Гэр хорооллын гудамж хоорондын гэрэлтүүлэгт нөхөлт хийх сэлбэг материал татан авах ажил хил хаагдсантай холбогдуулан удаашралтай байгаа аж.
   "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тариалах бэлтгэл хангах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад арга зүйн зөвлөгөө өгөх сургалтын төлөвлөгөөг 2 үе шаттайгаар ХАА-н МСҮТ-тэй хамтран зохион байгуулахаар сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Уг сургалтад багийн Засаг дарга, хэсгийн ахлагч, сайн дурын 320 орчим иргэнийг хамруулах юм.
    Дархлаажуулалтын 3-р тунгийн ажлыг эрчимжүүлэх үүднээс ӨЭМТ-үүд уртасгасан цагаар болон амралтын өдрүүдэд ч мөн ажиллаж байна.
      Хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагуудын зүгээс нийтийн эзэмшлийн зам талбай дахь өмч хөрөнгийн хамгаалалтыг сайжруулах, эвдэлсэн гэм буруутай этгээдийг олж нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллаж байхыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна