"Зура-1" Уран сайхны кино Боловсрол телевизээр хүрнэ

Админ
2022/08/30

2020 оны 5-р сард нээлтээ хийж байсан "ЗУРА" уран сайхны кино тухайн жилдээ IPTV-д хамгийн өндөр үзэлттэй кино болж байлаа. 

Бохир улс төрчдийн эсрэг ганцаараа тэмцсэн төрийн албан хаагч залуугийн тухай өгүүлэх энэхүү кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

 Жүжигчин Б.Тамир, Б.Батсайхан, Ц.Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ, Б.Жаргалсайхан, С.Идэрмаа нарын тоглосон "ЗУРА" УСКиног та бүхэн 9-р сарын 5 ны 21:00 цагаас "Боловсрол суваг" Тв-р хүлээн авч үзэх боломжтой боллоо.

 Харин "ЗУРА 2: Цурам ажиллагаа" УСК 9-р сарын 9-ний өдрөөс эхлэн кино театруудын дэлгэцнээ гарах болно. Одоо 1-р ангийг нь үзээгүй гэж санаа зовох шаардлагагүй боллоо. Edutainment TV



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна