Гадаадад амьдарч байгаа иргэд тойрогт санал өгөх эрхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна

Б.Ариунзаяа
Өчигдөр 12 цаг 16 минут

#ШУУД: “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс” гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардаж байна

Б.МӨНХДӨЛ: 

- Өнөөдөр гадаадад амьдардаг иргэдийг төлөөлж гурван байгууллага хамтран мэдээлэл хийж байна. УИХ дээр Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. 2012 онд анх гадаадад байгаа монголчууд намын жагсаалтад санал өгөх эрх нээгдсэн. Энэ удаа мөн холимог системээр сонгууль явагдахаар болж, саналаа өгөх эрх нээгдэж байгаа ч дөнгөж 38 хувийг сонгох эрхтэй болж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Учир нь гадаадад байгаа монголчууд тойрогт санал өгөх эрхгүй  байна.   

- Гадаад байгаа монголчууд эх орныхоо эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг. Жил бүр 500 гаруй сая ам.доллар эх орон руугаа шилжүүлдэг. Харьцуулж үзвэл эдийн засгийн хамгийн том салбар болох уул уурхайн олборлолт ДНБ-ийн 14-15 хувийг эзэлдэг бол гадаадад байгаа монголчуудын шилжүүлж байгаа мөнгө үүний дараа орно.

-  Манай гурван байгууллага  УИХ-д шаардлага тавьж байна. Гадаадад байгаа иргэдэд тойрог гаргаж өгмөөр байна.  Азийн бусад оронд 75 мянган монголчууд амьдарч байна. Үүний 60 мянга нь БНСУ-д байна. Биднийг төлөөлөх, дуу хоолой болох, эрх ашгийг хамгаалах парламентийн гишүүн байхгүй байна. 

- Тойрогт нэр дэвшээд гарсан гишүүд зөвхөн тэр тойрогтоо л санаа тавьдаг. Гадаадад байгаа монголчуудын асуудлыг орхигдуулдаг. Төрийн бодлогод бүх иргэдийн асуудлыг тусгадаг байх ёстой. Гэтэл гадаадад байдаг иргэдийн асуудлыг зөвхөн Гадаад харилцааны яам хариуцаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна