Өв-Агро компани аймгийнхаа өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрэн хангажээ

Б.Ариунзаяа
2023/08/07

Ургац хураалт, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг орон нутагт эрчимжүүлэх, Засгийн газрын 279 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн орон нутагт ажиллаж байна.

Өвөрхангай аймаг мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтыг эрсдэл, хүндрэл багатай даван туулах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, аймгийнхаа өвс тэжээлийн нөөцийг бүрэн хангах, цаг хүнд үед өвс тэжээлийн үнийг тогтвортой барих зорилгоор 2020 онд “Өв-Агро гурил тэжээлийн үйлдвэр” орон нутгийн өмчит компанийг байгуулжээ.

Тус компани өнгөрсөн жил 200 гаруй га талбайгаас 36 мянган боодол ногоон тэжээл хураан авч, аймгийнхаа аюулгүйн нөөцийг бүрэн хангаж, үлдсэнийг нь говийн сумдад нийлүүлжээ. Энэ жилийн тухайд 400 га талбайд ногоон тэжээл тариалж, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна