23 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч суудлаа баталгаажуулаад байна

Б.Ариунзаяа
2023/08/22

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Сургуулийн хийсэн хуваарилалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E Mongolia системээр дамжуулан баталгаажуулалт хийх ёстой. 62 мянган хүүхдийг бүртгэх боломжтой гэж сургууль нь баталгаажуулах эрх нээсэн бол тэдний ердөө 23 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч л суудлаа баталгаажуулаад байна.

Нэгдүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Сургууль нь түр түдгэлзүүлсэн, хянагдаж байгаа, бүртгэхээс татгалзсан хүүхдүүд сургуулийн элсэлтийн комисст хандана уу. 

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна