Монголын хурдан морь Хятадынх болж тамгалагдав

Сэтгүүлч
2025/01/28

Хотод морь уралдуулдаггүй, хөдөөд уралддаг. Тал тэгш газар бараадаж хурдан морио уралдуулах нь ойлгомжтой. Түүнийг унаач залж чиглүүлж таарна. Унаач нь хэн байх вэ. Уралдаж байгаа учраас бага жинтэй хүүхэд сонгоно. Өөр хэнийг гэж. Монгол морин уралдаан 10-24 км алсад тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаа шаарддаг шүү дээ. 

Монгол уламжлалаар хөвгүүд морин дэл дээр хүн болж өсөж торнидог нь ийм учиртай. Тэгвэл уламжлалт монгол ахуй өнөөдөр мотоциклиор солигдсон. Ахуйн хэрэглээ үнэнд гүйцэгдсэн учраас залуус мотоцикль хөлөглөж, хялбар хурдан хөсөг сонгож эхэлсэн юм. Дэлхийн I дайны дараа эрэмгий дайчин морьд алга болсонтой адил. Ахуйн хэрэгцээ ч аль тухтай унаа хөсгийг илүүд үзэх болсон нь хөгжлийн явц юм. Ердөө л хөгжил.

 
Тэгвэл адууг эрлийзжүүлэн үүлдэр угсааг сайжруулах нь шинэ төвшинд гаргах буюу мэргэжлийн спортоор дамжуулан эдийн засагт шинэ солонго татуулах боломж байгаа. Гэтэл бидэнд бэлэн байгаа энэ боломжийг сүүлийн таван жилд Өвөрмонголчууд хүртсэн нь харамсалтай. Хятадын улаан туг агссан монгол морьтнууд хэдэн зуугаараа цас үсэргэн давхих бичлэгүүд олон нийтийн сүлжээнд давамгайлах болжээ.

 





Уг нь уламжлалт соёл, үүх түүхээ сөхвөл бид энэ салбарт ноёрхох ёстой. Олон зуун жилийн түүхтэй морин уралдаанууд үүний гэрч. Гэвч Монгол Улсын Засгийн газраас 2019 онд өвлийн болон хаврын улиралд хурдан морины уралдаан хийхийг хорьсноор энэ төрлийн спорт Хятадын хэд хэдэн мужид эрчимтэй хөгжих болсон. Тэд өндөр цалин хангамж амлан монгол уяачид, унаач хүүхдүүийг ажиллуулан уралдуулж эхэлснийг Хонконгийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолсон байна. 


“Цасан шуурганд хятад мотоциклиор малаа хариулж явсан олон малчин шуурганд уруудан амиа алдсан гэдгийг мэдэхээс морио унасан монгол хүн тэр бүр цагийн хахир хатууд энддэггүй. Монгол, хүн морь хоёр ийм л амин холбоотой байдаг байхгүй юу. Эзэн нь морио биш бол морь нь эзнээ аваад явчихдаг” гэх хашир өвгөдийн яриа бий.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.28
    2025/02/09

    Энэ хэний захиалгат бичвэр вэ. Ийм аргаа ядсан юм бичихээ болиоч ээ.

    Хариулах
  • 103.212.117.37
    2025/01/31

    Морь биш адгуусны ирлийз уядагаа больчих уяачдаа. Тэгвэл та нар дэлхийд танигдсан морин уралдаан чинь шүү. Өвөрлөгч нар чинь монгол угсааны адуугаа л уяж байгаашдээ . Сайн бод тэрч утгаар нь гадныхан сонирхоод байгаа юм. Хүүхэд уралдуулж наадахаар үзээд сонирхоод байгаа юм биш

    Хариулах
  • 59.153.112.112
    2025/01/29

    2024 онд морин уралдаанаас болж хүүхэд эндээгүй гэнэ, Гэтэл замын хөдөлгөөнөөс болж 280 гаруй хүүхэд эндэжээ. Морь унаж байгаа хүүдийн эрх ,эрх Улаанбаатарт замын хөдөлгөөнөөр эндэж байгаа хүүхэд эрхгүй юм уу Дэлхийн хөгжсөн улсууд хот доторхи замаа буулгаж ногоон байгуулам ж болгож байгаа бол Манай дарга нар замаа өргөгөхөөр зорих нь зөв үү Манай улс бусдын алдсаныг ч олсныг явсан замаар нь туулаад байх уу Туршилгаас нь сурч амдан хөгжиж Хөгжилтэй нь нийлэж болохгүй л юм байхдаа

    Хариулах
  • 66.181.161.10
    2025/01/29

    Huuhed hulduj osgoj endej bhad l iim medee beltgeed bugd l hudaldagdchij dee chaavaas

    Хариулах
  • 71.205.4.58
    2025/01/28

    Bai shag also endertei Hyatadiin Dahin uraldaand ochihod uraldah bolomjiig need egsneer mongol motiig delhiid taniulah bus uu? Dog toirson uraldaaniig hen irj uzeh ve?

    Хариулах
  • 103.212.163.240
    2025/01/28

    Za uuchlaarai tanaih bol ogt media agency bish ym bnaaa. Medeenii tuhaid: Herwee hahir hatuu huiten tsagt ch mongol mori, mongol hun 2 huin holboogooroo saihan uraldaad biy biyee hairlan halamjlaad bdg ym bol yagaad (bur yagaad shu) "ter olon huuhed morinoos unaj, berteh ni berteed uheh ni uhsen" ym??? Bitgii iim mongond nud ni sohrood, tarhia awaad haychihsan hunii ugiig medee bolgoj beldeed bgaach. Ichij uhmeer ymbe, media agency bish hunii ug damjuulagch gd neree oorchloorei plsss

    Хариулах
  • 202.21.118.45
    2025/01/28

    ????????????

    Хариулах