БНХАУ-ын цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан тус улстай хиллэдэг зарим боомтыг нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд түр хаагдана. 

Тодруулбал автозамын Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтыг хаах юм.

Харин Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу, бусад боомт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.