Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар бараг 10 дахь жилдээ улиран ажиллаж буй Г.Чинзориг өнгөрөгч 2024 оны намар буюу есдүгээр сард тэтгэврийн насанд хүрчээ.
Гэвч тэрбээр дарга нарын хаалгыг онголзуулж гүйсээр эцсийн бүлэгт суудалдаа үлдэж чадсан аж.
Угтаа бол ердөө хоёрхон жилийн өмнө буюу 2023 оны төсвийн төсөл УИХ-д орж ирэхдээ дагалдах 102 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Төрийн хяналт шалгалт, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулж, 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйг тэтгэвэр тогтоолгосон хэрнээ ажлаа үргэлжүүлж хийх, цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлнө гэж заасныг тухайн үеийн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж байлаа.
Тэтгэврийн насанд хүрсэн бол залуу хойч үедээ боломж олгож, гавъяаны амралтдаа суухыг төр нь шахснаар өнөөдөр энгийн ажилчин иргэд гэртээ сууж буй. Гэтэл Г.Чинзориг мэтийн хурган дарга нар ажлаа үргэлжүүлэн хийж, агентлагийн даргын өндөр цалин дээрээ нэмж тэтгэвэр тэтгэмжээ авсаар сууна.
Түүний тэтгэвэр энд хамаагүй юм гэхэд энэ салбарт хийсэн бүтээсэн зүйл гэж нүдэнд харагдах, гарт баригдах зүйлгүйгээр 10 жил өнгөрчээ. Харин өнгөрсөн хугацаанд харилцаа холбооны салбарт гарсан “самараа” бүхэн түүнтэй холбогдоно.
Ганцхан жишээ дурдвал Г.Чинзориг даргын үед буюу 2019.12.12-ны өдөр Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн тухай хууль УИХ-аар батлагдаж, монголд зах зээлийн зарчмаараа ажиллаж байсан телевизийн сувгуудыг Өргөн ба Арилжаа хэмээн хоёр хэсэгт буюу том жижиг гэх ангиллаар ялгасан, өнөөдөр энэ салбарын гол зөрчил болоод буй хууль батлагдсан.
Хэдхэн тооны телевизийн захирлуудын эрх ашиг нэвт шингэсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль” парламентаар хэлэлцэгдэх үеэр ийм том лобби байгааг мэдсээр байж ХХЗХ-ны төлөөлөл уг хуулийг дэмжиж, асар их зүйл ярьж, улс төрчдийг ятгасан нь өдгөө парламентийн протколд үг үсгээрээ дурайж хадгалагджээ.
Тус хууль батлагдаж, Г.Чинзориг даргын үзэмжээр “Өргөн” хэмээн ялгаж, өндөрт шидэгдсэн 18 телевиз иргэдийн халааснаас хүчээр 2500-3500 төгрөг авч, сардаа нэг телевиз хүн үздэг үздэггүй хамаагүй 100 000 000 сая төгрөг халааслах эрхтэй болсон билээ.
Ямар суваг нь “Өргөн”, ямар суваг нь “Арилжаа” болох тухай ялгамж өнөөдрийн манай улсын технологид ямар ч хамаагүй бөгөөд үзэгч тэртээ тэргүй UNIVISION. DDISH-ээр дамжуулан бүх сувгийг үзэж чадна. Үзэгчдийн нүдэнд аль нь “Өргөн”, аль нь “Арилжаа” болох нь хамаагүй, бүгд л нэг технологоор сувгийг хүлээн авдаг. Дэлхий нийтээрээ ийм жишигт шилжээд байхад ХХЗХ-ны дарга Г.Чинзориг “технологийн хувьд ялгаатай” хэмээн худал үгээ мянга давтаж, Өргөн нэвтрүүлгийн гэх 18 телевизийн эрх ашигт өнгөрсөн зургаан жил үйлчилжээ.
Мэдээж салбарт гарсан ийм том эрх ашгийн зөрчилтэй хуулийг өөрчлөх засах талаар өнгөрсөн хугацаанд энэ салбарт ажиллаж буй ажилчид олонтаа ярьсан байж таарна.
Тухай бүрд Г.Чинзориг дарга хүлээн зөвшөөрч буй мэт дүр эсгэн аргалсаар өнөөдөртэй золгожээ. Түүний ярьдаг үг нь “Маш сайн ойлгож байна”, “Хурдан түргэн арга хэмжээ авна”, “Хуульд өөрчлөлт оруулахыг 100 хувь дэмжиж байна” гэх мэт үгс бөгөөд амьдрал дээр энэ амлалтаа хэрэгжүүлэх талаар нэг хуруугаа ч хөдөлгөхгүй зургаан жил өнгөрснөөс харвал түүнийг “Өргөн”-ий гэх 18 телевизийн эрх ашигт нийцүүлэн ажиллаж буй хэмээн хардахаас өөрцгүй.
Мөн тэрбээр харилцаа холбоо, технологийн салбарт хүч түрэн гарч ирж буй шинэ үеийн залуусыг огт дэмждэггүй бөгөөд түүний удирдаж буй хороонд түүний үе чацуутангууд удирдах албан тушаал хашиж, өдөр хоногийг элээн, эвшээж ядарсан царайтай ч төрийн мөнгөөр тэжээлгэсээр сууж буй дүр зураг харагдана.
Төрийн бөглөө болсон, шийдвэр гаргах чадамжгүй, өнөө маргаашаа аргацаасан, ядуувтар сэтгэлгээтэй ийм хүн өнөөдөр тэтгэвэртээ сууж, шинэ залуу үеийн чадварлаг боловсон хүчинд зайгаа тавьж өгөх хэрэгтэй бус уу.
Түүнд монголын төр ямар өртэй болоод тэтгэврийн насанд нь ч энэ ажлыг хийлгэсээр суугаа юм бэ. Тэртээ тэргүй төрөөс авдаг зүйлээ авч 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас “Монгол Улсын гавъяат холбоочин” цол тэмдэгээр энгэрээ мялаасан хүн.
Г.Чинзоригоос өөр Харилцаа холбооны салбар боловсон хүчингүй болтлоо зутраад байгаа юм уу Ерөнхий сайд аа!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.115
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах197.211.63.115
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах192.82.65.181
энэ Чинзориг харин ч сайн ажиллаж байгаа сэдэв чинь байгаа буруу онилоод байнаа хэнээ
Хариулах103.57.92.141
Улаан даргын цүнх баригч мэдэхгүй салбар ч гэж алгадаа энэ нөхөрт кк
Хариулах172.226.43.252
alban tushaald ochih gesen hunii ataarhal, shunal unerteh baitgua amtagdaj bn. Uuruu chadahgui bolood iim mataas bichij suudiin baihdaa
Хариулах66.181.161.42
за одоо ингэж бичүүлж байхаар ажил хэрэгчээр хандаж, хуулиа биелүүлдэг баймаар байнаа
Хариулах66.181.161.42
Өргөний хуулийг Харилцаа холбооны зохицуулахаас боловсруулаагүй, ажлын хэсэгт нь кабелийн сувгууд буюу арилжааны тв-үүд өөрсдөө орж ч ажлаагүй байж ингэх хэрэггүй. Яг юу гардаг юм бэ гэж 1 хэлэлцүүлгийн үеэр асууж байсан, Үнэн л асуулт байсан. Тэр асуулт асуусан хүнийг Барьж идэх л дөхсөн дөө. Ер нь мөнгө авдаг, сангийн асуудлыг хасвал таарна
Хариулах66.181.161.235
Тэр хорооны чинь ажилтнууд нь дандаа л залуучууд юм байна лээшдээ. Тэгээд ч шинэ батлагдсан хуулиараа хүн 65 хүртлээ ямарч асуудалгүй ажиллах эрхтэй. Манайхан ингээд нэгнийгээ насаар нь ялгаад наачдын. Цаана чинь бусад оронд 80 90 тэй хүмүүс Еөк болоод яваад байна айн
Хариулах202.126.90.29
Хуульд өөрчлөлт оруулахыг зохицуулах хороо дангаараа шийдэж чадахгүй дээ. Яам, Засгийн газраараа дамжиж төсөл боловсруулагдана. Байгаа зөв онохгүй л байна даа энэ бичүүлж байгаа хүн нь
Хариулах202.180.218.37
Харин ч сайн ажиллаж байгаа хүн шүү. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль энэ хүнээс өмнө өргөн баригдаад батлагдсан шүү. Тухайн үеийн ТВ-с хамааралтай УИХ-ын гишүүд л хариуцлага хүлээн шүү.
Хариулах66.181.161.70
Ахыг маань дахиж бичвэл алышө
Хариулах103.57.92.122
Чадварлаг хүнийг ажлуулах хэрэгтэй . Төр хүнээ мэдэж байгаа байлгүй дээр
Хариулах202.9.41.116
Чинзориг байгаа тулдаа салбар нь арай цэгцэндээ байгаа шүү нэг гар суудалд нь санаархаж дээ.
Хариулах66.181.161.42
ганцхан цэгцтэй салбарлуугаа ингэж дайрах юм уу?