Ирэх 2 дугаар сарын 01- 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах 21 аймаг болон Нийслэл Улаанбаатар хотын эрхэм үндэсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид та бүхнийгээ 2 дугаар сарын 1-с өмнө амжиж бүртгүүлэн, оролцохыг урьж байна.
Дотор талбай 5000м2, гадаа талбай 1000м2 бүхий тус үзэсгэлэн худалдаанд 999 үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож, цагаан сарын бүрэн хэрэглээ болох 330 сумын онцлог идээ шүүс, хүнсний эко бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, Монгол дээл хувцсаа дэлгэн тавих болно.
Түүнчлэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хамгийн том цугларалт болох бөгөөд 30 өдрийн турш 30 өөр арга хэмжээ, 30 олны танилууд болон Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан нар Үндэсний үйлдвэрлэгчдээ сурталчлан, дэмжин ажиллах юм.
Худалдаа, Үйлдвэр, Үйлчилгээний ЭКСИМ Үндэсний Нэгдсэн Холбоо
Холбогдох утас: 77073737, 80887777, 88107116
Хаяг: Яармагийн 2-р буудал ХАНГАРДИ ОРДНЫ ЗАМЫН ХОЙД ТАЛД Horse motors-ын баруун талд
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна