Ч.Хүрэлбаатар: Төвсийн орлого 180 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байна

Админ
2020/03/04

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдааны үеэр цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өглөө.

 

Тэрбээр "Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг дөрөв дэх удаагаа хэлж байна.  У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгийг тогтвортой байлгах боломжийг бүрдүүлж чадсан. Үүсэж буй нөхцөл байдлын улмаас төвсийн орлого 180 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байна. 

 


Өнгөрсөн жилийн мөн үед 4.4 сая тонн нүүрс экспортлож байсан бол өнөөдрийн байдлаар 2.7 сая тонн нүүрс гараад байна. Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг экспортлох асуудлаар Хятадын талтай зөвшилцөж байна. Удахгүй экспорт эхэлнэ.

 

Гуравдугаар сарын 15-наас эхлэн нүүрсний тээврийг эхлүүлж, д энэ жилдээ багтаад алдагдлаа нөхөх боломж байна. Ус үзээгүй байж хормой шуугаад яахав. Нөхцөл байдлаа мэдрээд ажиллана" гэх мэдээллийг өглөө. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна