Загас барих гэж яваад сураггүй болсон иргэний цогцос олджээ

Админ
2019/08/30

Архангай аймгийн Булган сум Тамир багийн “Сангийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км-т/ зургаан хүн зугаалж явснаас тус аймгийн харьяат иргэн Г /60 настай, эрэгтэй/ урд Тамир голоос загас барих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.29-ний өдрийн 23:51 цагт “Сагийн толгой” гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна