Хүйтний эрч чангарсан өнгөрсөн амралтын өдрүүдэд осголтын улмаас хүний амь нас хохирсон байж болзошгүй гурван дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, энэ сарын 17–19-ний өдрүүдэд Орхон аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх хоёр дуудлага бүртгэгдсэн байна. Урьдчилсан байдлаар 52–56 насны иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болж, гадаа осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Мөн осгосон байдалтай олдсон нэг иргэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож, хөлийн тавхай хөлдсөн байдалтайгаар ГССҮТ-д хүргэгдэн эмчилгээ хийлгэж байна.
Цагдаагийн байгууллагаас осголт, хөлдөлт нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, цаашлаад амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна