Н.Учрал: Монголбанк хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж шаардлагагүй орон тоонуудыг цомхотгож чиг үүргийн давхардлаа арилга

Сэтгүүлч
2026/01/19

УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзах үеэрээ Төв банкны үйл ажиллагааг хатуу шүүмжиллээ. Тэрээр Монголбанкыг санхүүгийн сахилга бат алдсан, орон тооны хэт их тэлэлттэй байгааг онцолж, аудитын шалгалт оруулахыг үүрэг болгов.

"Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болоод байсан Монголбанкны орон тоо өнөөдөр үндэслэлгүй нэмэгдэж, чиг үүргийн давхардал нь ихэссэн" хэмээн шүүмжлэв. Хэн, юу хариуцаж байгаа нь тодорхойгүй байгаагийн дээр хариуцлага алдсаны ачааг иргэд нуруун дээрээ үүрч байгааг тэрээр анхаарууллаа.

Төрийн бүх шатны байгууллага "Төрийн хэмнэлтийн тухай хууль"-ийг мөрдөж байхад Монголбанк ганцаараа энэ хүрээнээс гадуур байгааг Н.Учрал дарга онцолсон юм. Тиймээс:

• Шаардлагагүй орон тоонуудыг цомхотгох;

• Чиг үүргийн давхардлыг арилгах;

• Санхүүгийн хатуу сахилга бат тогтоохыг С.Наранцогт ерөнхийлөгчид чиглэл болгосон байна.

Мөн УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд хандаж Монголбанкинд аудитын шалгалт оруул. Замбараагүй байдлаар мөнгө хэвлэсэн асуудал байгаа нь тогтоогдвол хуулийн байгууллагад асуудлыг нь шилжүүлэх хэрэгтэй" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.212
    2026/01/19

    Маш зөв яаралтай бүгдийг шалга.Хөрөнгий нь хураа.

    Хариулах