Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна

Сэтгүүлч
2026/01/19

Цаг агаар эрс хүйтэрсний улмаас автобус хүлээх иргэд "Дулаан зогсоолуудыг ажиллуулахгүй байна" гэх гомдлыг гаргаж эхэлсэн. Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг. Тухайлбал, СХД-ийн хэмжээнд нийт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, 5 зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. 

БЗД-ийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд 7 нь хэвийн ажиллаж байна. Харин 5 зогсоолын тухайд эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан байна. Өнөөдөр 2 зогсоолыг засаж, нээсэн. ХУД-ийн хэмжээнд автобусны дулаан 6 зогсоол байгаа бөгөөд 3 нь хэвийн ажиллаж байна. Хаалттай дулаан зогсоолуудыг засаж, өнөөдрөөс өглөөнөөс нээж эхэлсэн” гэлээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.202
    2026/01/19

    асуудал БАЙНА. өЧИГДӨР ТАВАН ШАРЫН БУРУУН ЗҮГТ ЯВАХ АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛД Орсон. Иргэд тамхи татсан байСАН УЧРААС ГАРСАН. Манайхан сайхан дулаан зогсоолыг тамхи татдаг өрөө болгосон.

    Хариулах