Эхнэрийгээ машинтай нь шатаасан байж болзошгүй хэрэг гарчээ

Админ
2019/09/05

Говь-Алтай аймагт нэгэн эмэгтэй машинтайгаа шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн ойролцоо уулын бэлд иргэн Г.М шатахуун дуусчихлаа гэж эхнэр Б-гээ дууджээ. Гэвч эхнэр Б нь шатаж нас барсан байна. Уг хэрэг хардалтын улмаас үйлдэгдсэн байж болзошгүй байна. Улмаар цагдаагийн байгууллага эхнэрийгээ шатахуун аваад очиход нь хардаж, амийг нь хөнөөгөөд өөрийнх нь унаж ирсэн Приүс 20 маркийн машинд цогцсыг нь хийж шатаасан байж болзошгүй гэх үндэслэлээр нөхөр Г.М-ийг  шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд гурван хүүхэдтэй байсан бөгөөд хоёр охин нь ээжийгээ дагаж ирсэн юм байна. Харин бага хүү нь Г.Мөнхбаярын хүүхэд аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна