Ховор амьтны жагсаатад орсон Тул загасыг агнажээ

Админ
2019/09/07

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан өнгөрсөн наймдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн авто тээвэр шалган бүртгэх товчоогоор иргэн Б.Э нь Соната 7 маркийн тээврийн хэрэгслээр 4 бодгаль загасны толгой бүхий бэлэг дурсгал, үзүүлэнгийн зориулалтаар модон дээр байршуулж, хатааж бэлтгэсэн эд зүйл тээвэрлэж явсныг илрүүлжээ.

 

            Тухайн 4 бодгаль загасны толгой бүхий эд зүйл нь холбогдох гарал үүслийн тодорхойлолтгүй байсан бөгөөд 2 бодгаль нь харагдах байдал, онцлог шинжээрээ Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон Тул загас байх магадлалтай байсан учраас Эрүүгийн хуулийн дагуу шалган шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлж ажиллалаа.

 

            Хяналт шалгалттай холбогдуулан иргэдийг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, байгалийн нөөц ашиглахтай холбоотой зохих зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтыг авч хэвшихийг анхааруулж байна.  Хяналт шалгалт үргэлжилж байна.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна