УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны Гүйцэтгэх захирал асан Н.Золжаргал нарт анхан шатны шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр буруутган ялласан. 

Тодруулбал, шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4.6 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан. 

Тэгвэл давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд,  Д.Эрдэнэбатад оноосон 4.6 жилийн хорих ялыг 27 сая, Б.Болорт оноосон 3.6 жилийн хорих ялыг 13 сая төгрөгийн торгууль болгон өөрчилж, тэднийг суллахаар шийдвэрлэсэн байна.