Үйлдвэрлэлийн тасралтгүй горимтой Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, үйлдвэрлэлд ашигладаг нөөцгүй тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангаж, их засвар үйлчилгээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн "Их зогсолт" буюу их засварын ажлыг 7 дугаар сарын 31-ний 20 цагаас 8 дугаар сарын 2-ны өдрийн 20 цаг хүртэл хийхээр төлөвлөсөн. "Их зогсолт"-ын бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн байдлаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт ажлын хэсэгт багтсан цех нэгжийн удирдлагууд мэдээлэл хийж, хариуцсан чиглэл чиглэлээр бэлтгэл 100 хувь хангагдсаныг танилцуулав. Үүний дараа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга П.Батболор, Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг нар маргааш эхлэх "Их зогсолт"-д үйлдвэр бэлэн болсныг онцлон, цех хэлтсийн удирдлагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр түвшинд чанартай, амжилттай хийж гүйцэтгэхталаар зөвлөмж өглөө. Мөн "Их зогсолт"-ын үеэр засвар үйлчилгээний явц байдлыг өдөрт хоёр удаа мэдээлж, хяналт тавьж ажиллахаар болов.
"ИХ ЗОГСОЛТ"-ЫН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДЛАА
Холбоотой мэдээ

Нийгэм · 2 цаг
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Нийгэм · 4 цаг
ХӨСҮТ: 1992 оноос хойш бүртгэгдсэн ХДХВ-ийн 451 тохиолдлын 322 нь хяналтад байна

Нийгэм · 5 цаг
Н.Булгантамир: World Cleanup day-д Монгол Улсын хэмжээнд 20,000 иргэд оролцож эх дэлхийгээ цэвэрлэлээ

Улс төр · 6 цаг
Б.Баярбаатар: Л.Энх-Амгалан сайд өөрийн биеэр уучлалт гуйна гэж харж байгаа, сайд намынхаа эрх ашгийг бодож уучлалт гуйх байх

Нийгэм · 6 цаг
Оролцогчдын хүсэлтээр "Night Marathon Ulaanbaatar 2026" бүртгэл сунгагдлаа

Нийгэм · 7 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!